Самар түүхээр яваад алга болсон иргэнийг жилийн дараа ДАХИН хайж эхэллээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Самар түүхээр яваад жил гаруйн хугацаанд сураггүй алга болсон иргэнийг дахин эрэн хайж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн буюу 2021 оны зургаадугаар сарын 15-нд Багануур дүүргийн харьяат хоёр иргэн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явжээ. Гэвч зургаадугаар сарын 20-ны өдөр нэг нь гэр рүүгээ буцна гэж явснаас хойш сураггүй алга болсон байна.

Цагдаагийн байгууллага тус иргэнийг хайх хүсэлтийг 2021.06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч, 06.28-ны өдрөөс 07.02-ны өдрийг хүртэл хайж, тодорхой үр хүрээгүй зогсоогоод байжээ.

Улмаар энэ сарын 15-нд ар гэрийнхэн нь дахин хамтран ажиллах тухай хүсэлт явуулснаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 47 настай М-г Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж эхэлсэн байна.