Туул голоос 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/MPAPHOTO202142562.jpg

Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол ус бараадан явах нь ихэсч байна. Ингэхдээ анхаарал болгоомжгүйгээс үүдэж, гол усанд эндэх, осолдох тохиолдол ч гарч байгаа юм.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Туул” голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өчигдөр оройны 21.40 цагийн үед ОБЕГ-т мэдэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг “Туул” голын уснаас 15 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.