Ц.Ганболд: Амиа алдсан цэргийн ходоод 14 см задарсан байсан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shuuh emneleg/111п.JPG

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн цэргийн талаар өнөөдөр /2022.06.22/ ШШҮХ-ээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, хошууч Ц.Ганболд "З овогтой Н гэх 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг бүрэлдэхүүний хамтаар хийсэн. Ар гэрийн хоёр төлөөлөл оролцсон. Шинжилгээний явцад камераар бичлэг хийх болон фото зураг авч баталгаажуулсан. Зохих журмын дагуу шинжилгээнүүд хийгдсэн. Цогцостой хамт хагалгааны үед тайрагдсан ходоод ирсэн. Ходоодыг нь бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Биднийг хэмжихэд ходоод нь 14 см задарсан байсан.

Гадны үзлэгээр өвчний түүхийг нь харахад гэмтэл байхгүй байсан. Шинжилгээ хийх үед тарианы ором, хатгалт бол байсан" гэв.