Есөн удаагийн үйлдлээр бусдын олон тооны үхрийг хулгайлсан иргэнийг дайчлан баривчилжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Бусдын олон тооны үхрийг хулгайлсан иргэнийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймгийн нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сараас хойших 9 удаагийн үйлдлээр бусдын 10 тооны үхрийг хулгайлсан иргэн Г гэгчийг олж тогтоон дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд малчин иргэд та бүхэн малаа байнгын хариуллагатай байлган мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.