Ерөнхийлөгч “Их тэнгэр“-т ҮХНӨ-ийн асуудлаар НУУЦ УУЛЗАЛТ хийсэн үү

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:Hurelsuh Erunhiilugch/218036396_113405297581475_3572332321139484398_n (1).jpg

Caption

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлуудын “гохь, дэгээ”-г мултлахаар Ардын намынхан дор бүрнээ хичээцгээж байна. ҮХНӨ-тэй холбоотой үйл явдлууд ч өдөр алсгалахгүй өрнөсөөр байна. Мөн хэсэг бүлгээрээ ҮХНӨ-тэй холбоотой асуудлаар гишүүд, сайд дарга нар бэсрэг уулзалтуудыг тогтмол хийцгээж байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг одоо /2022.06.27/ Их тэнгэрт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар намуудын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, ҮХНӨ-ийн асуудлаар ярилцсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

Харин энэ талаар ЕТГ болон хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад албан ёсны тийм уулзалт болоогүй гэсэн хариу өгч байна.

Г.Лхагвадорж