Рублийн ханшийн өсөлт импортын зарим барааны үнийг хөөрөгдүүлж болзошгүй

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:gadaad valyut/rubl.jpg

Манай улсын хүнсний бараа бүтээгдэхүүний импорт өнгөрсөн онд 962.7 сая ам.долларт хүрсэн. Үүний 57.3 хувийг Европын орнуудаас бүрдүүлсэн бол зөвхөн ОХУ-аас 35.8 хувийг бүрдүүлжээ.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ ОХУ-тай шууд холбоотой гэсэн үг. Гэтэл дайнтай холбоотойгоор рублийн үнэ хурдацтай өсөж байна. Энэ нь ОХУ-аас манай улсад импортоор ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх дохио юм.

legacy:statistik/Рублын ханш 2022 оны эхний 6 сарын байдлаар.gif

Рублийн ханш өнөөдрийн байдлаар /2022.06.28/ 58.73 төгрөгт хүрээд байна. Манай улсын хувьд хойд хөршөөс ургамлын тос, улаанбуудай, өндөг, маргарин, гахайн мах, шоколад, тамхи, талх, амтлаг гурилан бүтээгдэхүүн зэргийг их хэмжээгээр импортолдог байна.

legacy:statistik/ОХУ-аас импортолсон зарим хүнсний бүтээгдэхүүн (2).gif