А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох залилангийн хэргийн шүүх хурлыг ТОВЛОЖЭЭ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shuuh/1.jpg

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт товлоод байна.

А.Ананд, Б.Буяндэлгэр нар нь 2018-2021 оны хооронд бусдын facebook хаягт нэвтрэх, цахим сүлжээнд хуурамч зар байршуулах зэргээр бусдыг залилан 310 иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон аж.