“Нэхүүл“-ийн Л.Отгонбатыг хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:nehuul/otgonbat/MPA PHOTO-2019-10-4380.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Нэхүүл хөдөлгөөний тэргүүн Л.Отгонбатыг Дундговь аймгийн нутгийн өөрөө удирдлагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хууль бусаар гаргуулан авч үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ хууль бусаар үйл ажиллагаа явуулахдаа эсэргүүцсэн нутгийн иргэдийг айлган сүрдүүлж байна гэх мэдээлэл ч тархаад буй юм. Тэгвэл эл мэдээллийн мөрөөр хууль бус ашигт малтмал олборлож, байгаль орчныг сүйтгэсэн, их хэмжээний ашиг олж мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Л.Отгонбатыг Экологийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Энэ талаар Экологийн цагдаагийн албанаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. Дууссаны дараагаар албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.

legacy:post/6.1/290201965_409160584483376_4376138147885265132_n.jpg

Тус уурхайн зураг

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Новшнууд хятадуудаа шалгаж чадахгүй байж. Ганц нэгээр нь үндэс угсаагаа гэсэн залуучуудын зүрх сэтгэлийг мохоож чадахгүй шүү.

  • З
    Зочин

    Хулгайч хулгайчыг барь гэж хашгардаг...

  • Э
    Эсан

    Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс ч мундаг ажиллаж байна шүү. Ажлын амжилт хүсье 👍👍👍

  • G
    Ganbaatar

    Eh oronch tsarailsan shantaachdiin ard hen gej erh medeltenguud baigaag shalgakh kheregtei !!!!!!

  • G
    Ganbaatar

    Eh oronch tsarailsan shantaachdiin ard hen gej erh medeltenguud baigaag shalgakh kheregtei !!!!!!

  • Z
    Zochin

    Худлаа тэмцэгч нэр зүүсэн шантайчлагч нар