АН: С.Эрдэнийн биед халдахаар завдсан Д.Алтанхуягийн биеэс ХУТГА илэрсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Altanhuyag Zes erdene/Altanhuyag Zes erdene.jpg

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын XIV Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг С.Эрдэнийг тайзан дээр түлхэж унаган, өшиглөн биед нь халдсан. Тэгвэл Д.Алтанхуягийн биеэс хүйтэн мэс, хутга илэрсэн талаар АН-ын Хуулийн зөвлөх Г.Батбаяр мэдээллээ. Тэрбээр "Иргэн А гэгч этгээд АН-ын дарга С.Эрдэнийн амь нас эрүүл мэндэд халдахаар улайран дайрч түүнийг бэртээж, гэмтээсэн. Мөн олон нийтийг үл хүндэтгэж олон нийтийн өмнө зодтолоо улайрсан байна. Энэ нь эрүүгийн хуулийн 10.1-2 дахь хэсэгт заасан өс хонзон, хувийн тааламжгүй харилцааны улмаас бусдын амь насыг хөнөөхөөр завдах гэсэн гэмт хэргийн төрөлд орно. Бид үүгээр гомдол гаргасан, учир нь түүний биеэс хутга, мэсний төрлийн зүйл гарсан.... Энийг цагдаагийн байгууллага баримтжуулж нотолсон. Тухайн этгээдийг 48 цагийн хугацаатай хорьсон байгаа" хэмээлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Алтанхуягийн зөв. Бухимдлаа үүнээсөөр яаж илэрхийлэх вэ. Энэ мэлхий АН-г булшилж байна. Шударга гишүүд яаж зүгээр хараад сууж тэвчих вэ.

  • И
    Иргэн

    Алтанхуягийн зөв. Бухимдлаа үүнээсөөр яаж илэрхийлэх вэ. Энэ мэлхий АН-г булшилж байна. Шударга гишүүд яаж зүгээр хараад сууж тэвчих вэ.

  • З
    Зочин

    Za chi.ohinoo humuujilj chadaagui baij yun namiin huuliin zewleh we teneg teneg ym.buu yri ard tumen buhimdaad huleen zewsheerehguide tegj bga biz de yun hutga garsan ami nas heneeheer zawdsan be buhimdaad erdeniig huleen zewsheeregui bn shu de ard tumenjin

  • З
    Зочин

    Хэн ч биш муу гөлөг.Баттулгын гошногны үснүүд.Оодорч л бай муу лөгөгнүүд.Хууль та нарыг байранд чинь тавих болно.Энд тэнд Хүмүүсийн эд хөрөнгийг дээрэмдэж байгааг чинь мэдэж байгаа шүү.Жонкуугын гормоны үснүүдээ.