АНУ-д аадар борооны өмнө тэнгэр ногоон өнгөтэй болжээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:baigaliin vzegdel/295874-08072022-1657249074-1340294993-jpeg.jpg

АНУ-ын Өмнөд Дакота мужид хүчтэй шуурганы өмнө тэнгэр ногоон өнгөтэй болж олныг гайхшируулжээ. Энэ явдал орон нутгийн цагаар энэ сарын 5-ны мягмар гарагт болсон бөгөөд Су-Фолс хотоос тэнгэрийн ногоон өнгө маш тод харагдсан байна.

Өмнөд Дакота, Миннесота, Айова мужуудын ихэнх нутгийг хамарсан "деречо" шуурганы улмаас 30 мянган хүн цахилгаангүй болсныг тус улсын Үндэсний цаг уурын албанаас баталлаа.

legacy:baigaliin vzegdel/292278878_3273212202959288_8206134191898525529_n-110028-10998532.jpeg

Деречо шуурга нь хүчтэй аадар борооны үүлийг тээн өргөн цар хүрээтэй шулуун чиглэлд хөдөлдөг хүчтэй салхи юм.

Судлаачдын үзэж байгаагаар агаар дахь шингэн усны агууламжаас шалтгаалан тэнгэр ногоон өнгөтэй болсон байж магадгүй. Учир нь их хэмжээний ус агуулсан үүлэн дундуур ихэвчлэн цэнхэр өнгө нэвт тусдаг бөгөөд нарны улаан туяатай холилдон ногоон өнгө үүссэн байх магадлалтай аж.

legacy:baigaliin vzegdel/FW7gSpqWIAAZiz9-110032-1651820506.jpeg legacy:baigaliin vzegdel/FW7imVfXwAYH6g2-110035-481349847.jpeg

Эх сурвалж: New York Times