Ц.Элбэгдорж: Монголын чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг удирдагч байв. Гүн харамсаж байна

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин
30
legacy:elbegdorj eronhiilogch/MPA_0602.jpg

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр бусдын гарт амиа алдсан гүнээ харамсч байгаа тухайгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа илэрхийллээ. Тэрбээр "Гүнээ харамсаж байна. Хүрэл зүрх хүртэл хайлж, хэлэх үг дутаж байна. Ерөнхий Сайд Шинзо Абэ Монголын ард түмний эрхэм, дотно нөхөр байлаа. Манай ард түмний чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг, Монгол улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжил дэвшилд туслахыг эрхэмд үздэг, дэлхийн хамтын нийгэмлэгийн гүн хүндэтгэл хүлээсэн удирдагч байв. 安倍晋三 Түүний гэгээн дүр, сайн үйлс бүхэн үеийн үед дурсагдах бодно. Япон улсын найрсаг ард түмэн, түүний гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн2022/07/09

    Дүлзэн Ариунаад нэгэнтээ хэлсэн байдаг: Энэ бол ноёны бөх, миний сайн танил. Ариунаа: та бүх л алдартнуудыг таних юмаа? Гэвч Дүлзэн Аринааг өөрийн болгохын тулд нөхөр Дарьбазарыг цэрэгт хөөж, өөрт нь дургүй, хайргүй хүүхнийг хүчээр ч өөрийн болгож чадаагүй шарандаа хүүтэй нь алах шахдаг. Ардын элч. Дүлзэн-Элбэгдорж, Ариунаа- Монголын ард түмэн.

  • О
    Оюун2022/07/08

    Дэлхийн удирдагчдаас зөвхөн Элбэгээг гэртээ Япон улсын Ерөнхий сайд хүлээж авлаа гэж шуугиж байв. Эбэ Абэ дотно нөхөрлөлийн тухай Японы хэвлэл шуугиж байсан нь саяхан. Олон ч төсөл Монголд хэрэгжсэн

  • З
    Зочин2022/07/08

    Гадаадын том даргад Эби бялдуучлана гэж жигтэйхэн. Тэгсэн мөртлөө түүний хонгилоор хэлмэгдүүлсэн ядарсан ард Чимгээ, түүний охиныг нас барахад харин ч нэг хүйтэн зүрхтэй яргачин царай гаргасан даа.