15 минут үргэлжилэн орсон борооны улмаас зургаан айлын гэр үерт автжээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/293297321_2087951748068706_5051305499511746729_n.jpg

Өнгөрөгч долоодугаар сарын 12-ны 14:30 цагийн орчимд 15 минут үргэлжилэн орсон усархаг борооны улмаас Багануур дүүргийн 4-р хороонд байрлах үерийн далан хальж, 6 айлын гэр, хоёр байгууллагын подвал үерт автжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газар, холбогдох газрын алба хаагчид айлуудын цахилгааныг салган аюулгүй болгож, усыг шавхан соруулан даланг сэргээн засварлаж, нэг айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллажээ.