ЦЕГ: Наадмаар хүүхэд мориноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/08/Hurdanmori.jpeg

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 23 хүүхэд унаж, амь насаа алдсан гэх мэдээлэл гараад байсан. Тус мэдээлэлтэй холбогдуулан энэ жилийн наадмаар хүүхэд мориноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй болохыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ.

Сануулахад, он гарсаар 23 хүүхэд амиа алдсан хэмээн Үндэсний их баяр наадмын өмнө холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгсөн байдаг.

Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар морины үсэргээ сунгааны үеэр 4 хүүхэд нас барж 6 хүүхэд гэмтсэн байна. Харин малд явж байхдаа болон моринд өшиглүүлж буюу ахуйн хүрээнд 8 хүүхэд нас барж 5 хүүхэд гэмтжээ.

Баярын өдрүүдэд 2 хүүхэд мориноос унаж ГССҮТ эмчлүүлж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.