Худалдааны салбарынхны орлого 33.3 хувиар өсжээ

Хоосон
Deegii
Унших: 1 мин
10
legacy:delguur/сагс.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны эхний 5 сард 12.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 33.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд:

-Шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 1.7 (67.4%) их наяд төгрөг,

-Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 459.2 (22.0%) тэрбум төгрөг,

-Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 180.2 (29.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

legacy:үсх/294196221_358479476440401_8605960943150801145_n.jpg