АТГ: 643 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны долоодугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 643 хэрэг шалгагдаж байна.