Гэмт хэргийн тоо 90 орчим хувиар өсжээ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2022 оны эхний хагас жилд 20.125 болж, өмнөх оны мөн үеэс 9530-аар буюу 89.9 хувиар өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд:

-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%),

-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),

-Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсжээ.

-Эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар,

-Хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,

-Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар,

-Бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,

-Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өсжээ.