НЭГ ДОРООС: 5-11 настнууд ковид19-ийн вакцинд хэрхэн хамрагдах вэ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/NIZU7093.jpg

5-11 настнуудын вакцины эргэн тойронд түгээмэл гарч буй асуултад албаныханы өгсөн хариултыг багцлан хүргэж байна.

-5-11 настнуудыг хэзээнээс дархлаажуулах вэ?

-Эрүүл Мэндийн сайдын тушаалаар 2022 оны наймдугаар сарын 1-нээс дархлаажуулахаар боллоо

-Хүүхдүүдийг хэдэн тунгаар вакцинжуулах вэ?

-Манай улсын хувьд 5-11 насны хүүхдүүдийг нэг сарын зайтай, коронавирусийн эсрэг хоёр тун вакцинаар дархлаажуулна.

-5-11 настнууд бүүстер тунг хийлгэх үү?

-ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлаг, Европын Эмийн Агентлагаас 5-11 настай хүүхдийг коронавирусийн эсрэг вакцины эхний хоёр тунг хийлгэсэн бол бүүстер буюу нэмэлт тунг таван сарын дараа авах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргасан байна

-Вакцин хийлгэх бол хаана хандах вэ?

-Таны хүүхэд 5-11 настай бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж коронавирусийн вакциндаа хамрагдах боломжтой.

-Манай улсад энэ насны хүүхдүүдийг дархлаажуулах вакцины нөөц хэр байгаа вэ?

-Ковакс хөтөлбөрийн хүрээнд Файзер компаниас 1 сая тун вакцин авахаар болсон. Одоогийн байдлаар 300 мянган тун хүүхдийн вакцин ирээд байна.