Х Богд Жавзандамба хутагтын ар гэр 112 дугаар сургуулийн байгалийн ухааны лабораториудыг бүрэн тохижуулжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5761.webp

Х Богд Жавзандамба хутагтын ар гэр нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн физик, хими, биологийн лабораториудыг иж бүрэн тохижуулжээ.

Тодруулбал, тус сургуулийн байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд зориулан орчин үеийн тоног төхөөрөмж, байгальд ээлтэй материалаар үйлдвэрлэсэн тавилга, далд агааржуулалтын систем бүхий сургалтын орчныг бүрдүүлсэн байна.

IMG_5762.webp

112 дугаар сургууль нь ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг Буддын гүн ухааны мэдлэгтэй хослуулан заадаг төрөлжсөн сургалттай бөгөөд Х Богд тэргүүтэй олон зуун лам хүүхэд суралцдаг онцлогтой. Мөн сурагчид ерөнхий эрдмийн хичээлээс гадна англи, төвөд, хинди хэл судалдаг аж.

IMG_5763.webp

Тус сургуулийн сургалтын онцлог нь Буддын гүн ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг хослуулан эзэмшүүлэхэд чиглэдэг. Ийнхүү шинэ лабораториуд ашиглалтад орсноор сурагчид физик, хими, биологийн хичээлээр туршилт, судалгаа хийж, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломж нэмэгдэж байна.

IMG_5764.webp

Энэ нь хүүхэд багачуудыг аливааг олон талаас нь харж, асуулт тавьж, учир шалтгааныг эрэлхийлэн, бие даан сэтгэх чадвараа хөгжүүлэх сургалтын орчныг бүрдүүлж буйгаараа онцлог юм.