Өглөөний мэнд Улаанбаатарт -8 хэм, цас орохгүй

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
IMG_5849.webp

11-р сарын 26-ны 20 цагаас 11-р сарын 27-ны 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ: 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 7-10 градусаар хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -16...-18 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -15...-17 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.