СХД-ийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг улираан сонгожээ
00

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны IX бага хурал өнөөдөр /2026.11.26/ Тусгаар тогтнолын ордонд "Нэг зорилго-нэгдмэл хүч" уриан дор зохион байгуулагдлаа. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг тус бага хуралд дүүргийн намын 20 мянга орчим гишүүдийг төлөөлөн сонгогдсон төлөөлөгчид оролцсон байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва Бага хуралд оролцон үг хэлж, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар улираан дэвшүүлж буйгаа зарлажээ. Үүний дагуу санал хураалт явагдаж гишүүдийн 98.9 хувийн саналаар түүнийг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар улираан сонгосон байна.


