Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Орон сууцны гаднаас унадаг дугуй хулгайлаад баригджээ
10

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Байрны гаднаа унадаг дугуй алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 31 настай эрэгтэй “Э”-ийн унадаг дугуйг 19 настай эрэгтэй “О”, “Б” нар нь бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



