Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 10 настай унаач охин мориноос унаж нас баржээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Naadam/290919209_586053909807605_5020346847577752171_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин мориноос унаж, амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Долдугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09:43 минутад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын хоёрдугаар багийн нутагт зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд хязаалан насны морь унаж байсан арван настай охин морьтойгоо унаж нас барсан гэх мэдээлэл ирсэн. Хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар шалгаж байна" гэв.