Коронавируст халдварын 347 тохиолдол шинээр бүртгэгдлээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/514541.jpg

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын 347 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939,010 болж нэмэгдлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 174 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 173 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг амны хаалтаа хэрэглэхийг уриалж байна.