Монгол Хятадын төслөөр хүнд даацын зам барьж, уул уурхайн бүсийг ногоон болгоно

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/rot04x_295549002_5225996210782336_2498811105953210090_n_x974.jpg

Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээний үр үеэр:

-11.8 тэрбум юанийн үнийн дүн бүхий “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”,

-“Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”,

-“Ниншя Чинлянь эрчим хүчний групп” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд 1.5 сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээ”,

-“Ниншя Хаозө Лүе” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд “1.0 тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн уул уурхайн бүсийг ногоон болгох хамтын ажиллагааны төсөл” зэрэг 4 төсөлд гарын үсэг зурав.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам