ХӨСҮТ: Хүүхэд, өндөр настанд хүндрэл өндөртэй томуугийн вирус тархаж байна

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:HOSUT Bilegtsaihan/246508861_564533567964330_4101562522147164576_n.jpg

ЭМЯ, ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Т.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Томуу, томуу төст өвчний өвчлөл идэвхжлийн түвшинд байгаа аймгууд байна. Ялангуяа Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг говийн аймгуудад идэвхжлийн түвшин байгаа. А хүрээний H1N1 вирус өнгөрсөн долоо хоногийн шинжилгээгээр илэрсэн. Энэ вирус нь хүндрэл өндөртэй, хүүхэд, насанд хүрэгчдэд өндөр халдвар үүсгэдэг. 2016 онд томуугийн цар тахлыг үүсгэж байсан вирус юм" гэв.