ЗХЖШ: Албан хаагчийг ажилд гарахаас нь өмнө ХАБ-ын зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан ч золгүйгээр тогонд цохиулж амиа алдлаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:zevsegt huchin/292068403_479512084178874_4344527830846025879_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр буюу наймдугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагийн орчимд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд ажиллаж байхдаа тогонд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Эл хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн удирдах газрын шинээр баригдаж байсан барилга дээр ажиллаж байгаад тогонд цохиулж золгүйгээр амиа алдсан. Тухайн барилгын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан талбайн инженер өөрөө ажиллаж байсан ба ажилд гарахын өмнө аюулгүйн зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулаад гаргасан. Осол гарсаны дараа алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураасан.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Батлан хамгаалахын сайд аа, цэргүүдээр, мэргэжлийн бус хүмүүсээр ажил битгий хийлгээ, анги салбарын захирагч дарга нар чинь цэргийн албан хаагч хувийн байгууллагад боолын хөдөлмөр хийлгэж хөлсийг нь авч байгаад цэргийн хүүхэд алсан хэрэг гараад удаагүй байна, ил гарсан нь энэ болохоос өөр хэд ч байдаг юм. эрэгтэй хүүхэд бүрийг цэрэгт татдаг хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээ орхиж нарийн мэргэжлийн чадвартай цомхон цэрэгтэй болоо заавал цэрэг хэрэгтэй байж танай хэдэн тарган хурандаа нарыг тэжээх ёстой бол..