ЭХ СУРВАЛЖ: Гудамжинд орхисон байсан дөрвөн сартай нярай одоо УЛСЫН АСРАМЖИНД байгаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/288879871_1136570143622175_4719380534324607630_n.jpg

Энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн сартай хүүхдээ эцэг, эх нь гудамжинд орхин явсан хэрэг гарсан. Тухайн үед нийслэлийн ГБХЗХГ-аас хүүхдийг түр хамгаалах байранд авсан, эцэг, эхийг нь холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгана гэх мэдээллийг өгч байв.

Хүүхэд одоогоор улсын асрамжийн газарт аюулгүй байгаа юм байна. Албаныхан хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэж, ээжтэй нь цуг байлгах байр суурьтай байгаа байгаа бөгөөд зарим нөхцөл байдлаас шалтгаалан эцэг, эхийг нь хэсэг хугацаанд ажигласны дараагаар тодорхой шийдвэр гаргах нь зөв гэж үзжээ.