ШҮҮХ: Андуурагдсан гүйлгээг завшсан этгээдэд 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:shuuh/MPA PHOTO 2016-4029.jpg

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор иргэдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Энэ удаад андуурагдсан гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцогддог болохыг жишээгээр, баримтаар тайлбарлажээ.

Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернет банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлжээ. Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.

Шүүхээс уг 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон Мөнхөд Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов.

Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан байдаг аж.

Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com