Гадуур ажиллаж байсан хоёр ялтан ОРГОЖЭЭ

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:TSEG/рамхолаа.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан оргожээ. Тус хоригдлууд гадуур ажиллаж байсан бөгөөд өчигдөр орой буюу энэ сарын 8-ны оройн 22.00 цагт алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх хоригдлуудыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.