Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж, 8 давхрын цонхоор үсэрч нас баржээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х*****” гэх хотхоны байрны найман давхрын цонхоор хүн унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн оршин суугч 30 настай иргэн Б нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болж найман давхрын цонхоор үсэрч амиа алдсан байна.

Одоогоор тус хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.