Дуучин М.Үүрцайх анхны бие даасан тоглолтоо ирэх сарын 9-нд хийнэ

Бусад
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/7.1/268505919_226759752972931_1045499073443512856_n.jpeg

"Чиний хайранд", "Чамайгаа санахаар", "Чамайгаа оллоо" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайх урлагаас нэг хэсэг хөндийрсөн ч эргэн ирээд буй. Тэрбээр ирэх есдүгээр сарын 9-нд анхны бие даасан "Дурсамж амьдрал" анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт "UG PALACE"-д болох бөгөөд тоглолтод түүний шинэ уран бүтээлүүд болон бүх "HIT" дуунууд дуулагдах аж.

Мөн түүнтэй хамтран дуулдаг бүх уран бүтээлчид ирж, шилдэг дуунуудаараа бэлэг барих юм байна.

legacy:post/7.1/297927194_4653292311440836_4768134832241234454_n.jpeg