Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Айлын гэрээс монетон эдлэл үнэ бүхий зүйл хулгайлсан этгээдийг баривчилжээ
00

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 09-ний өдрийн 08 цаг орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Гэрт хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 24 настай эмэгтэй Ү-ийн гэрээс 28 настай эрэгтэй Б нь алтан бөгж, монетон эдлэл үнэ бүхий зүйл хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



