Зөвшөөрөлгүйгээр загас, хар үнэг, мод тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/298354972_1079001936084923_8857594777166198883_n.jpg

Өнгөрөгч долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 10-ны хооронд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчооны хяналтын цэгт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.