“Сэржим өргүүлэх” нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй ламд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316.jpg

Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам Ө нь айлд засал хийнэ гэж очихдоо 15 настай охиныг нь "Сэржим өргүүлэх хэрэгтэй байна" дуудаж гаргаж, автомашиндаа суулган хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Эл хэрэгт холбогдуулан шалгаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч Ө-д холбогдох тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Ийнхүү наймдугаар сарын 3-ны өдөр гэм буруугийн шүүх хурал болох ёстой байсан боловч шүүгдэгч дахин өмгөөлөгч нэмж авна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, товыг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан байдаг.