Сураггүй алга болсон 13 настай хүүгийн цогцос тогтоол уснаас олджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Өнгөрөгч наймдугаар сарын 7-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 13 настай хүүгийн цогцос Хорих 461 дүгээр анги орчмын тогтоос уснаас олджээ. Тодруулбал, хүү Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг албаныхан үргэлжүүлж байсан юм. Талийгч хүүгийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.