Богдхан уулын аманд гэр бүлээрээ зугаалж яваад сураггүй алга болсон эрэгтэйг эрэн хайж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Богдхан уулын аманд гэр бүлээрээ зугаалж яваад сураггүй алга болсон эрэгтэйг эрэн хайж эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 14-ний 23.00 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар 21 настай иргэн С гэр бүлийн хамт салхилж явсан байна. Улмаар сураггүй алга болсон гэх дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 15-ны үүрийн 05.18 цагт онцгой байдлын албанд өгсөн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянгол дүүргийн харьяат 21 настай иргэн С-г эрэн хайж эхэлжээ.

С нь сэтгэцийн өөрчлөлттэй аж.