Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийллийн 105 дуудлага бүртгэгдэв
00

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны наймдугаар сарын 14-ны өдөр нийт 1763 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1532, гэмт хэргийн шинжтэй 67 дуудлага, мэдээлэл байна.
Дээрх дуудлагыг тодруулбал,
Эрүүлжүүлсэн-147
Хүний биед халдах-62
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-48
Хулгайлах-29
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл-105
Согтуугаар авто машин жолоодсон-113
Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-106
Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах-59 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.



