Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/рхөх.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хийж хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг” өчигдөр хуралдлаа.

Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд,

ОБЕГ-аас боловсруулсан "Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах гурван зорилтод төсөл" хөтөлбөрийн танилцуулга;

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй "Тогтвортой аялал хөгжүүлэх төсөл - Хөвсгөл дэд хүрээнд" бүтээн байгуулалтын танилцуулга;

Ханх сум ба Хөвсгөл нуурыг дахин төлөвлөлтийн танилцуулга;

Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын талаар танилцуулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцлээ. Мөн Хөвсгөлийн ойг хамгаалах ажлыг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт хариуцуулж, менежментийн төлөвлөгөө гаргахыг үүрэг болгов.