ЦЕГ: Оргосон хоёр ялтныг олоогүй, эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/цирк/298897262_1012517056097797_364807663007070106_n (1).jpg

Энэ сарын 8-ны оройн 22:00 цагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харъяа хорих ... дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан оргосон хэрэг гарсан. Тус хоёр оргодлыг эрэн сурвалжлах ажлын цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ба энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Хоёр ялтныг олоогүй байгаа. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна" гэв. Иймд иргэдийг сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.