Согтуугаар автомашин жолоодож 24 настай залууг мөргөж амь насыг нь хохироожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож 24 настай залууг автомашинаараа мөргөж амь насыг нь хохироожээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд нэг хүн автомашинд мөргүүлж автомашины доогуур орж нас барсан тухай дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 01:18 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн харъяат 24 настай эрэгтэйг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.