Голын эрэг дээр хэвтэж байсан 4 хүүхдийг согтуу жолооч дайрч гэмтээжээ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам" энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдсан билээ.

Уг наадмын үеэр согтуу жолооч 4 хүүхдийг дайрч гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Наймдугаар сарын 13-ны өдөр Булган аймагт болсон наадмын үеэр 33 настай, эрэгтэй, "приус" маркийн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын захад хэвтэж байсан 14-15 насны дөрвөн хүүхдийг дайрч, гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хүүхдүүдийг тус аймгийн эмнэлгийн байгууллагат шилжүүлсэн" гэв.