“Хүн-Аалз: Буцах замгүй” киноны өөр нэгэн хувилбар нээлтээ хийнэ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:spider man/spidey.jpg

2022 оны 8-р сарын 11-ний өдөр “The Direct” сайтад “Хүн-Аалз: Буцах замгүй” кино албан ёсны өөр хувилбарын нээлт хийгдэнэ хэмээн бичжээ.

“Хүн-Аалз: Буцах замгүй” киноны өөр хувилбар нь 148 минут үргэлжлэх ба кино театрт гарсан анги дээр олон нийтэд ил болоогүй 15 минутын үзэгдэл нэмэгдэх ажээ.

2019 оны 6-р сард 6 минутын нэмэлт үзэгдлийг багтаасан “Авенжерс: Эцсийн тулаан”, 2019 оны 8-р сард 4 минутын нэмэлт үзэгдлийг багтаасан “Хүн-Аалз: Гэрээсээ холдсон нь” зэрэг кинонууд гарсан. Харин энэ удаагийн кино нь MCU-ийн гаргаж буй 3 дахь бүтээл нь болж байгаа юм.

“Хүн-Аалз: Буцах замгүй” киноны өөр нэг хувилбар нь “Хүн-Аалз: Буцах замгүй: Илүү хөгжилтэй хувилбар” нэртэйгээр Монголд 2022 оны 9-р сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ.

Эх сурвалж: Reporter