Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
26 настай эрэгтэй 48 настай эмэгтэйн цүнхний халааснаас гар утсыг нь авч зугтжээ
00

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 12 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гар утсаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 48 настай эмэгтэй “С”-ийн гар утсыг 26 настай эрэгтэй “М”-нь цүнхний халааснаас нь авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



