Гурил зуурагч төхөөрөмжинд гараа хавчуулсан эмэгтэйг аюулгүй гаргажээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/297424993_825089492186881_8001198857019041090_n.jpg

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК төмөр хийцэд нэг хүн гараа хавчуулсан гэсэн дуудлага наймдугаар сарын 21-ний өдрийн 09:16 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиход тус станцын 34 настай эмэгтэй М хоол бэлтгэлийн өрөөнд гурил зуурагч төхөөрөмжинд баруун гарын шуу хэсгээрээ хавчуулагдсан байжээ. Ийнхүү 45 минут ажиллан аюулгүй болгон 10:14 цагт эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.