“Дан дээл“-тэй сайд томилуулахгүй гэж ГИШҮҮД хурал гацааж “бойкот“ үзүүлж эхэллээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 7 сек
130
legacy:visiual toim bolor/toimaa.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Цэцийн тогтоолоор халхавчилж Засгийн газарт өөрчлөлт оруулах асуудал өнөө, маргаашдаа ид өрнөх төлөвтэй байна. Эрх баригчид тун яаралтай шинэ Засгийн газраа байгуулах бодолтой байгаа ч сайдуудын нэрс дээрээ эцсийн байдлаар тохирч чадахгүй байгаа нь өчигдрийн үйл явдлаас анзаарагдаж эхэллээ. Уг нь Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр танхимын нэрсээ бэлэн болгосон ч, уг жагсаалт гишүүдийн сэтгэлд хүрсэнгүй бололтой. Өчигдөр Цэцийн тогтоолыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар ирц нь бүрдсэнгүй.

Байнгын хорооны хурал товлосон цагаасаа хоёр цаг гаруй хэтэрчихээд байхад гишүүд нь хуралдаа орж, ирцээ бүрдүүлсэнгүй. Энэ үйл явцтай зэрэгцэж сайдад горилогсод бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд цугласан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Тэгвэл асуудлын гол улс төрийн ньюанс нь яг энд өрнөж байна гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гишүүд ямар шалтгаанаар ирцээ бүрдүүлэхгүй “бултаж” хурал гацаав гэдэг тун сонирхолтой. Улс төрийн хүрээнийхэн уг үйл явдлыг гишүүд Засгийн газрын бүх сайдыг парламентаас томилохыг шаардаж, “бойкот” үзүүлж буй улс төрийн “тоглолт” гэж дүгнэцгээж байна. Энэ нь ч үндэслэлтэй дүгнэлт байх талтай. Өнгөрсөн хугацаанд бүх сайдуудыг дотроос тавих хувилбарыг гишүүд эхнээсээ л зүтгүүлж байсан. Гэвч яг засаг байгуулах дээрээ тулахад генсекээс эхлээд “дан дээл”-тэй сайдуудын квотыг ярих хүмүүс гарч ирцгээв. Мэдээж хамаг “гал”-ыг үүрч яваа гишүүдэд энэ яриа, энэ хувилбар огт таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. 3-4 сайдыг гаднаас томилуулсан, томилуулаагүй “давхар дээл” өмссөн гэж 2024 онд шүүмжлүүлэхдээ л шүүмжлүүлнэ. Тиймээс гишүүд “их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэгчээр бүх сайдыг парламентаас томилно гэж улайрч буй. Ямар сайндаа л өнгөрсөн бүлгийн хурал дээр Д.Амарбаясгалан генсек сайдуудын 30 орчим хувийг гаднаас томилох тухай яриаг хоёр удаа хэлсэн ч гишүүд төдийлөн ойшоож үзээгүй явдал.

Өөрөөр хэлбэл, шинэ засаг байгуулагдах үйл явц бага зэрэг саатаж буй нь бүх сайдуудыг парламентаас томилох уу, генсекийн зүтгүүлж буй шиг 3-4 сайдыг гаднаас томилох уу гэдэгтэй шууд холбогдож байна. Ерөнхий сайд, генсек хэдийгээр эрх мэдэлтэй ч гишүүд нэгдэж нэг талдаа гарсан энэ тохиолдолд тэдний гарыг харахаас өөр гарцгүй байхгүй. УИХ-ын гишүүдийн хувьд хоёр, гурваараа хэдийнээ багцлагдаж сайдад явуулах хүмүүсийн нэрсээ гаргаж, аль багц нь ямар яам авахаа ч ерөнхийдөө тохирчихсон байгаа. Одоо Ерөнхий сайд л улс төрийн шийдвэрээ гаргачихвал байнгын хороо, УИХ-ын хуралдаан хэвийн үргэлжилж, Засгийн газар байгуулах үйл явц шуурхай өрнөж МАН “зовлонгоосоо” ангижирна.

Өөрөөр хэлбэл, бүх сайдыг “давхар дээл”-тэй байлгах гишүүдийн бойкотыг хэрхэн шийдвэрлэх нь Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн гарт шилжлээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Үндсэн хууль гууль болно гэдэг энэ. Эндээс гуравхан жилийн өмнө үндсэн хуульд маш сайн өөрчилөлт орууллаа. Одоо найман жил энэ хуулинд хэн ч гар хүргэх эрхгүй гэж бие биеээ тэвэрч үнсээд байсан Занданшатар тэргүүтэй нөхөд өнөөдөр яаж байгааг ард түмэн харсан өмнөх үйдэлийг нь санасан байх гэж бодож байна. Тэгэхээр энэ улс төрч нэртэй авилгачидад ичих нүүр, хүн чанар гэж огт байхгүй байгааг харж болохоор.

  • Д
    Давхардуулж

    Хужаа хэмээх Мөнхбат нар "давхар дээл" гэгчээр самуун дэгдээж байсан! ҮХ- д өөрчлөлт оруулсан. Харин одоо энэ 76 төлөг бүгд сайд болох гэж ҮХЦ- ийн гишүүд гэгч өөрсдийнхөө тэжээвэр гөлгүүдээр ҮХ- ийг уруулчихлаа. Төрийн эргэлт гэгч нь болно шүү! Хуулийн хатуу заалттай шүү! ҮХЦ гэгч Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх эрх байхгүй шүү!! Харин хамгаалах үүрэгтэй!

  • Z
    Zochin

    Shudarguu aaviin huu.eejiin ohiniig songoj surtlaa iim l amidralaar yvah baih uu.shalgasan bolgonoos n asuudal garahaar uls yaj hugjih ve dee.

  • З
    Зочин

    Shudarguu aaviin huu.eejiin ohiniig songoj surtlaa iim l amidralaar yvah baih uu

  • З
    Зочин

    УИХ гишүүд сайд боллоо гэхэд одоогийн хэдээс хэр байх бол.

  • З
    Зочин

    УИХ гишүүд сайд боллоо гэхэд одоогийн хэдээс хэр байх бол.

  • З
    Зочин

    УИХ гишүүд сайд боллоо гэхэд одоогийн хэдээс хэр байх бол.

  • З
    Зочин

    Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Насантогтох гэдэг ил цагаандаа гарчихсан хулгайчыг зайлуулаачээ

  • З
    Зочин

    Ажил хийхгүй худлаа зовлон яриад асуудлын голыг өөрөөсөө зайлуулаад суугаа сайд Тавинбэх та ажлаа өгнө үү дээ

  • Б
    баатар

    гаднаас сайд тавиад хэрэг байхгүй гишүүд сайд хийвэл өөр юм .Эрчим хүч ,батлан хамгаалах , эрүүл мэнд ёстой муу менежэрүүд мэргэжлийн байдааг хэрэг байхгүй хийсэн юм байхгүй өвөл хэцүүднэ гээд хэлээд сууж байгаа эрчим хүчний сайдад хариуцлага тооцох хэрэгтэй хийж чадна гээд сайд болчоод хуц байх юм