Л.Энх-Амгалан: Харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 37 сек
70
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянга гаруй хүүхэд бий бөгөөд цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, хувийн цэцэрлэгт хамруулах, улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр элсүүлэх, гэр цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ, шинээр цэцэрлэг ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээний үндсэн дээр хүртээмжийг нэмэгдүүлэн, цэцэрлэгт хамрагдахгүй хүүхэд үлдэх эрсдэлийг бууруулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 78 мянга гаруй сурагч элсэх бөгөөд бүртгэл, элсэлтийг нээлттэй, ил тод байлгах, гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургуулийг өргөтгөл, түрээс зэрэг хэлбэрээр хоёр ээлжинд оруулах зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг нэг их сургууль дангаараа бэлтгэх боломжгүй учир сургууль дундын байдлаар бэлтгэхээр төлөвлөсөн үү. Сургууль, цэцэрлэгийн, ялангуяа шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, чанарын шаардлага хангасан материал хэрэглэж байна уу"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Мэргэжлийн боловсрол, дээд сургуулиуд кредит тооцон шатлан суралцах боломжтой. Шинээр барьж буй барилгууд агаарын дотоод чанарт нөлөөлөх ямар будаг, материал ашиглаж байгаад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг. Цаашид бүрэн хяналтаа тавиад явах боломжтой" гэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэдэг бодлогыг барих нь зохистой юу. Цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй барилга эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж байгаа юу"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй. Энэ асуудлыг бүх сургууль, цэцэрлэгт хавтгайруулахгүй, нийт хүүхдийнхээ 40-өөс дээш хувьд хамран сургах бус тойргийн хүүхэд авдаг цөөн тооны, нэр бүхий сургуулиудад хяналтын асуудал яригдана. Ажлын хэсэг гарч ажиллаад цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэж буй болон худалдан авах гэж байгаа барилгуудад урьдчилсан дүгнэлт гаргасан. Шаардлага хангаж байгаа" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гармаа

    Ёстой судалгаагүй хог түрээслэж амьдардаг газартаа хүүхдээ өгөх гэсэн боловч авахгүй гэнэ дүүрсэн учир боломжгүй

  • Г
    Гармаа

    Ёстой судалгаагүй хог түрээслэж амьдардаг газартаа хүүхдээ өгөх гэсэн боловч авахгүй гэнэ дүүрсэн учир боломжгүй

  • S
    Saaral

    Etseg eh ni salsan gadaad ad amidardag emeeteigee 5 jil amidarch bui huuhed emongoliad burtguulj chadahgui bn huduu sumand haryalaltai tub almagt surah huseltei said iin tuhsaaliin daguu niit surguuli habtgairuulan huuhdiin erhiig zurchij bn tub aimagt fur orhsin suuh huuhdiig burtgehgui. E mongoliagiin programmiig huuhed eelteigeer uyn hatan bolgoj bolohgui umuu internetgui malchid als sum aimgiin han yaj burtgeh um!!!!!!!!!!

  • S
    Saaral

    Etseg eh ni salsan gadaad ad amidardag emeeteigee 5 jil amidarch bui huuhed emongoliad burtguulj chadahgui bn huduu sumand haryalaltai tub almagt surah huseltei said iin tuhsaaliin daguu niit surguuli habtgairuulan huuhdiin erhiig zurchij bn tub aimagt fur orhsin suuh huuhdiig burtgehgui. E mongoliagiin programmiig huuhed eelteigeer uyn hatan bolgoj bolohgui umuu internetgui malchid als sum aimgiin han yaj burtgeh um!!!!!!!!!!

  • Э
    Энх Амар

    Маш зөв шийвэр боллоо Өөр дүүргийн шахааны хүүхэд орохгүй тул амар болжээ

  • Э
    Энх Амар

    Маш зөв шийвэр боллоо Өөр дүүргийн шахааны хүүхэд орохгүй тул амар болжээ

  • O
    Oyunaa

    Tsahim burtgel nereer zarim neg huuhdiin erh zorchigduhuur bolood bn.huuhed tureeslej bui gazriinhaa hariyalaliin daguu 4 jil tsetserlegt yavsn.1-r angid elseh getel bairni eznii huuhed elsej bga uchraas tanai huuhdiig elsuuleh bolomjgui gsen hariu avchd bn.yaj shiideh be.huuhed hohiroh bold bn.yah estoi be.haana handah be bid