Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Энэ сарын 27-ноос эхлэн 7 хоногийн хугацаанд автомашинууд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
00

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг тул наймдугаар сарын 27,28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан. Тэгвэл энэ сарын 27, 28-наас автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах захирамж гаргажээ. Ингэснээр хөдөлгөөний эрч 40 орчим хувиар буурах аж.
Уг захирамжийг НЗДТГ-аас өнөөдөр 12.00 цагт танилцуулж, мэдээлэл хийхээр болжээ.



