5 шард байрлах хуучин орон сууцнуудыг ирэх сард нураана

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:5 Шар/YGkMAv1ZnaE0VrGvgV9A-small.jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Таван шарын хуучин орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэхүү ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлэх ажээ.

Нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Эхний ээлжинд хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчтэй зөвшилцөх , гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Улмаар оршин суугчдын 80 хувьтай гурван талт гэрээ байгуулсан аж. Бүх иргэдтэйгээ гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж , барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Төслийг хуваарь ёсоор үргэлжлүүлбэл эхний барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ажээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Төмөр2022/08/26

    Эргээд барилга барихдаа 5 дахин их хүний бөөгнөрөл, машин тэрэгний түгжрэлийг ихэсгэх, дээр нь Улаанбаатар хот маань одоо байгаа нийт барилга байгууламжынхаа, цахилгаан, дулааныг яаж найдвартай, тасралтгүй хангах вэ гэдэг том асуудалтай тулгарч байхад улс орондоо бодсон ч, хувь хүний эрүүл мэнд, амьдрах таатай орчинг бодсон ч тэр арай л их даац хэтрүүлж барилга барих юм. АЖИЛ ХИЙЖ байгаа хүмүүсийг ШҮҮМЖЛЭХ ГЭСЭНГҮЙ харин 5 Шар, 21р хорооллын түгжрэл угаасаа их байдаг ыг мэдсээр байж ингэж Их ДААЦ ХЭТРҮҮЛЖ , Хүний БӨӨГНӨРӨЛ хийж ТӨРӨЛХ ХОТЫГ минь ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН Байгуулалтгүй агаар, орчныг нь сүйрүүлж юм хийхээ. Бодож юм.Аливаа зүйлд НОРМ, Стандарт, ДААЦ, ЭРҮҮЛ Ахуй гэж байдаг ядаж 3 дахин их 600 айлынх байж болноо доо.