Энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-нд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-нд тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/IMG_3994.jpg

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг тул наймдугаар сарын 27,28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан. Тэгвэл энэ сарын 27, 28-наас автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах захирамж гаргажээ. Ингэснээр хөдөлгөөний эрч 40 орчим хувиар буурах аж.

Уг захирамжийг НЗДТГ-аас танилцууллаа.

Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Наймдугаар сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 3-н хүртэл 8 өдрийн хугацаанд өглөөний 08.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болж байна.

Тодруулбал, энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-ны өдрүүдэд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно" гэлээ.

legacy:Zamiin tugjee/293585361_636836624358638_5227917180330907326_n.jpg