Шүүгчийн туслах руу утсаар ярьж шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж сүрдүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр /2022.08.25/ боллоо. Тус хуралдаанаар хоёр шүүгчийн хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шилжүүлсэн байна. Үүний нэг нь, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийн талаар шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөхөөр оролдсон бол нөгөөх нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийн туслах руу утсаар ярьж шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж сүрдүүлэн, нөлөөлөхөөр завджээ.